"STUDY" Authorized IBT TOEFL Training Center

Бидний тухай

Англи хэлний заах аргад тэргүүний технологи, уламжлалыг хосолсон чанартай сургалт зохион байгуулах зорилготой “STUDY” гадаад хэл сургалтын төв нь 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Англи хэлийг үзэн судалж, хичээлээр олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн бататгаж, дадлагажуулж, өндөр хөгжилтэй орны их дээд сургууль, коллежид элсэн орж суралцаад сонирхсон мэргэжлээ эзэмшиж, улмаар дуртай ажлаа сонгон хийх зэрэг хүсэл эрмэлзлэлээ биелүүлж, санасан бодсоноо хэрэгжүүлэхэд тань туслахын тулд манай “STUDY” сургалтын төвөөс IBT TOEFL-ийн тусгайлан боловсруулсан хөтөлбөрүүдийг оюутан залуус та бүхэндээ санал болгож байна.

Манай сургалтанд хамрагдах нь англи хэлийг богино хугацаанд чанартай сурч, хүссэн мэргэжлээ эзэмшиж, ажил амьдарлын замаар өгсөх хамгийн дөт зам болно. Учир нь олон арван оюутан сурагчид манай ТҮРҮҮЧИЙН СУРАЛЦАГЧДЫН ЗААВАР, ЗӨВЛӨГӨӨГӨӨР биднийг сонгодог юм. Бид таны хэлний түвшин, авьяас чадвар, тавьсан зорилгод нийцүүлэн сургалтаа зохион байгуулж, таны ололт амжилтыг байнга үнэлэн дүгнэж, урамшуулж явдаг. Манай сургалт нь мэдлэг олж авах явцад ихээр нөлөөлдөг нөхөрсөг, чөлөөтэй уур амьсгалд явагдахаас гадна өндөр мэргэжлийн багш нар нь суралцагч танд хичээлд идэвхтэй оролцох сэдлийг байнга төрүүлж, олон талын сонирхолтой сэдвээр харилцан ярилцаж ярилцлага өрнүүлнэ.

Та TOEFL-ийн шалгалт өгөхөөр төлөвлөчихөөд явж байна уу, аль эсвэл энэ шалгалтыг өгчихөөд авсан оноондоо сэтгэл ханамжгүй дахин шалгалт өгөхөөр зорьж байж болох юм. Магадгүй хэд дахин өгөөд хүссэн оноогоо авч чадаагүй шаналаад явж байж ч болно. Тэгвэл та ганцаараа биш ээ. Таны эргэлзээг арилгаж, итгэлийг төрүүлэх найдвартай сургалтыг бид санал болгож байна. Та TOEFL-ийн төрөлжсөн сургалтын төв болох “STUDY” төвийг зорин ирээрэй. Бид танд тусална.

 
Хэрвээ та өөртөө итгэлтэй, хатуу зорилготой , сурах эрмэлзэлтэй нэгэн бол "STUDY" төвийг зориорой.
Бид танд тусалж чадна.

IBT TOEFL -ийн сурах бичгүүд

nom_zurag-1
nom2
nom3

Бидэнтэй нэгдэх


Бидний жиргээ

 
From web
StudyIBTTOEFLCenter 3р сарын 4, 18, 24 нд тус тус авах IBT TOEFL ийн шалгалтанд бүртгэж байна
2012 оны 2-р сарын 15, Лхагва гариг, 08:17

Хаяг

hayag

1-р дунд сургуулийн эгц урд талд "Од" плаза төвийн 301, 309 тоот

Утас: 314158, 99115345