"STUDY" Authorized IBT TOEFL Training Center

Асуулт, хариулт

TOEFL гэж юу вэ?

Хариулт: TOEFL гэдэг нь Test of English as a Foriegn Language гэсэн үгийн товчлол юм. Энэ нь Англи хэл нь төрөлх хэл биш хүмүүсээс Америкийн их, дээд сургуульд суралцах хэлний чадварыг тогтоох зорилготой авдаг англи хэлний түвшин тогтоох шалгалт юм.

Дэлгэрэнгүй...
 

Асуулт: TOEFL -ийн шалгалтыг хэдэн удаа өгөх боломжтой вэ?

Хариулт: TOEFL-ийн шалгалтыг хэдэн удаа ч өгч болно, ямар нэгэн хязгаар байхгүй. ETS буюу боловсролын тестийн байгууллага таны хамгийн сүүлчийн оноог тухайн сургуульд илгээдэг. Хангалттай оноог авах хүртэл TOEFL -ийн шалгалтыг хэд дахин өгөх нь олон хүмүүсийн хувьд нийтлэг байдаг.
 

Асуулт: Хуурч мэхлэх замаар оноог нэмэгдүүлэх боломжтой юу?

Хариулт: Мэдээж ингэх хэрэггүй. Хэн нэгний хариултыг харах боломж байхгүй.
 

Асуулт: Хэрвээ би TOEFL-ийн шалгалтанд бага оноо авна гэдгээ мэдвэл оноогоо хүчингүй болгож болох уу?

Хариулт: Болно. Шалгалт дууссаны дараа шалгалтын оноо хүчингүй болгох хэсэгт энэ тухай мэдээллийг бөглөх хэрэгтэй.


 

Асуулт: Их сургууль, коллежид таны авсан TOEFL -ийн оноог хэрхэн мэдээлдэг вэ?

Хариулт: ETS буюу Боловсролын тестийн байгууллага нь таны оноог сургуульд үнэ төлбөргүй мэдээлдэг. 3-аас илүү сургуульд оноогоо мэдээлүүлэх хүсэлтэй байгаа бол оноог төлбөртэй мэдээлдэг. Энэ үйлчилгээг авах анкет хуудас нь TOEFL-ийн мэдээллийн товхимолд байдаг.
 
Хуудас 4-с 1
Хэрвээ та өөртөө итгэлтэй, хатуу зорилготой , сурах эрмэлзэлтэй нэгэн бол "STUDY" төвийг зориорой.
Бид танд тусалж чадна.

IBT TOEFL -ийн сурах бичгүүд

nom_zurag-1
nom2
nom3

Бидэнтэй нэгдэх


Бидний жиргээ

 
From web
StudyIBTTOEFLCenter 3р сарын 4, 18, 24 нд тус тус авах IBT TOEFL ийн шалгалтанд бүртгэж байна
2012 оны 2-р сарын 15, Лхагва гариг, 08:17

Хаяг

hayag

1-р дунд сургуулийн эгц урд талд "Од" плаза төвийн 301, 309 тоот

Утас: 314158, 99115345