TOEFL-ийн шалгалтанд бэлтгэж,өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их дээд сургууль, коллежид элсэн суралцах хүсэлтэй эрхэм суралцагч танд TOEFL-ийн сургалтын “STUDY ” төвөөс“TOEFL-ийн дадлагын тест хийцгээе.” (2006) 2 аудио СД бүхий сурах бичгийг та бүхэндээ өргөн барьсан билээ.
“TOEFL-ийн дадлагын тест хийцгээе.” сурах бичиг нь манай төвөөс эрхлэн гаргасан “TOEFL-ийн шалгалтанд хэрхэн амжилттай бэлтгэх вэ? ” (2005) сурах бичгийн үргэлжлэл билээ. Бид түрүүчийн номондоо TOEFL-ийн шалгалтанд өндөр оноо авахад эзэмшвэл зохих зөвлөмж, аргачлал техник, дүрэм, дасгалуудыг оруулсан бөгөөд тэдгээрийг дадлагын тесттэй хослуулж өөрийн болгосноор л TOEFL-ийн оноогоо ахиулж амжилтанд хүрч чадах билээ.
TOEFL-ийн шалгалтанд өндөр оноо авах сайн арга зам бол TOEFL-ийн бүрэн хэмжээний тестийг яг шалгалт шиг хийж байх явдал билээ. Энэхүү сурах бичиг дэх бүрэн хэмжээний 3 тест нь агуулга, хэмжээ, хүнд хөнгөний зэргээрээ TOEFL-ийн жинхэнэ шалгалтын тесттэй адил бөгөөд TOEFL-ийн шалгалтан дээр хамгийн нийтлэг шалгадаг сорил дасгалуудыг оруулсан юм. Мөн түүнчлэн манай сурах бичигт эдгээр 3 дадлагын тестийн орчуулга болон сорил дасгалуудын хариу тайлбарыг өгсөн нь тэдгээрийг эх хэлээрээ үзэж байгаагийн нэгэн адил нэг бүрчлэн, гүн гүнзгий ойлгож мэдэхэд тусална гэдэгт бид эргэлзэхгүй байна.




