Манай төвөөс өмнө нь “TOEFL-ийн шалгалтанд хэрхэн амжилттай бэлтгэх вэ? ”, “TOEFL-ийн дадлагын тест хийцгээе.” (2006) 2 аудио СД бүхий цуврал сурах бичгийг эрхлэн гаргасан билээ.
Бид суралцагсдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн ном, сурах бичиг ховор байгаа болон тэдний зарим хэсэгт учирч байгаа хүндрэл бэрхшээлийг харгалзан үзэж, мөн түүнчлэн дэлхий даяар интернетэд суурилсан TOEFL-ийн шалгалтанд шилжин орж байгаа энэ үед “IBT TOEFL-ийн шалгалтанд хэрхэн амжилттай бэлтгэх вэ? ” (2007) сурах бичгээ оюутан залуустаа өргөн барьж байгаадаа туйлын баяртай байна.
Энэхүү сурах бичиг нь IBT TOEFL-ийн шалгалтанд бэлтгэж байгаа хэн бүхэнд хэрэгтэй, хамгийн сайн, найдвартай хөтөч болно хэмээн бид итгэж байна. Ил ном нь ETS буюу Боловсролын Тестийн Байгууллагаас тусгайлан боловсруулагдсан, өөрөөр хэлбэл жинхэнэ шалгаллтын тестийг боловсруулагчдаас санал болгосон аргачлал, зөвлөмжийн дагуу зохиогдсон юм. IBT TOEFL-ийн шалгалтанд бэлтгэхэд хэрэгтэй бүхэн энэ сурах бичигт байгаа учраас суралцагч таныг өндөр хөгжилтэй орны их сургууль, коллежид элсэн ороход тань туслах болно.
Энэхүү сурах бичгийг судалсанаар тестийн олон нарийн аргачлал, техникийг эзэмшиж, тодорхой хэмжээнд дадлага хийж, цаашид өөрсдөө бие даан суралцаж оноогоо нэмэгдүүлэх боломжтой болно.
Зөвхөн энэ сурах бичигт өгөгдсөн онцлогууд гэвэл:
- * IBT TOEFL-ийн тухай бүх мэдээлэл
- * IBT TOEFL-ийн олон арван асуултууд болон эссений сэдвүүд
- * IBT TOEFL-ийн шалгалтын сонсголын болон ярианы хэсгийн загвар хариулт бүхий аудио СД дагалдаж байгаа
- * Сонсох болон унших хэсгийн олон сонголт бүхий даалгаврууд, тэдгээрт хариулах үнэт зөвлөмжүүд
- * Яриа болон бичгийн хэсгийн тухай нарийвчилсан мэдээлэл, оноог дүгнэх заавар, галгуулагчдын бодит хариултууд, тэдгээрт өгсөн мэргэжлийн дүгнэгчдийн тайлбар
- * Эссе хэрхэн бичих тухай бүлэг багтсан болно.




